MOXOM MX-WL90 нь гүн басс (Deep Bass) дуугаралт, урт хугацааны батарейн ашиглалттай, чих хучих загвартай (Over-Ear) утасгүй стерео чихэвч юм. Энэхүү чихэвч нь дуу хөгжим сонсох, тоглоом тоглох болон утсаар ярих зориулалттай, үнэ болон чанарын хамгийн оновчтой харьцааг санал болгодог.
Үндсэн техникийн үзүүлэлтүүд:
- Холболт: Орчин үеийн Bluetooth 5.3 технологитой тул дууны хоцрогдолгүй, маш тогтвортой холбогдоно.
- Батерейны багтаамж: 300mAh
- Ажиллах хугацаа: Дууны чанга, сулыг 60% дээр тохируулж сонсоход 37 хүртэлх цаг тасралтгүй ажиллах чадвартай.
- Цэнэглэгч оролт: Орчин үеийн Type-C портоор хурдан цэнэглэгддэнэ.
- Микрофон: Дуудлага хийх болон онлайн тоглоом тоглоход зориулсан суурин микрофонтой.
Онцлох давуу талууд:
- Гүн басс ба Music Boost: Дууны басс ба нам давтамжийг илүү хүчтэй болгох "Music Boost" тусгай техник хангамжийн товчлууртай.
- Хэрэглээний тухтай байдал: Чихэвчний зөөллөвч нь маш зөөлөн, хөнгөн материалаар хийгдсэн тул өдөржин зүүсэн ч чих өвдөхгүй, тухтай байдлыг хангана.
- Олон төрлийн зориулалт: Утас, компьютер, тоглоомын консол зэрэгт холбож хөгжим сонсох, тоглоом тоглох, аялалд авч явахад нэн тохиромжтой.