Hoco EW54 Rayo нь орчин үеийн, чамин тунгалаг (transparent) гэр бүхий загвартай, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой True Wireless Stereo (TWS) утасгүй чихэвч юм. Bluetooth 5.3 технологиор тоноглогдсон тул дуу дүрсний хоцролт бага, холболт маш найдвартай байдаг.
Техникийн үзүүлэлтүүд;
- Bluetooth хувилбар: v5.3 (Чип: JL AC6973)
- Динамик спикер: 13мм хэмжээтэй тул басс болон цэвэр дууралт сайн гаргана.
- Батарей багтаамж: Цэнэглэгч гэр нь 300mAh, чихэвч тус бүр 30mAh.
- Ажиллах хугацаа: Нэг цэнэглэлтээр 4 цаг тасралтгүй дуу сонсох эсвэл ярих боломжтой (80%-ийн чанга дээр).
- Хүлээлгийн хугацаа: 150 цаг.
- Цэнэглэх хугацаа: Гэр нь 1.5 цаг, чихэвч нь 1 цаг орчим цэнэглэгдэнэ.
- Цэнэглэгч оролт: Type-C.
- Жин: Нийт жин 43.5г, нэг чихэвчний жин 3.8г (маш хөнгөн).
Онцлох давуу талууд:
- Ухаалаг мэдрэгч (Touch Control): Чихэвч дээрээ дарж дуу солих, дуудлага авах, таслах болон Siri / Google Assistant дуудах боломжтой.
- Автомат холболт: Гэрнээс нь гаргахад утастай шууд автоматаар холбогдож, буцааж хийхэд унтарна.
- Үндсэн-туслах горим шилжилт (Master-Slave Switching): Хоёр чихэвчийг заавал хамт хэрэглэх албагүй, хүсвэл зөвхөн нэгийг нь ч тусад нь ашиглаж болно.
- Батарей харагдац: Apple болон зарим Android утасны дэлгэц дээр чихэвчний батарейн үлдэгдэл хувийг харуулдаг.