Hoco LS34 нь iPhone болон iPad зэрэг Apple-ийн төхөөрөмжүүдэд зориулсан Lightning-аас 3.5мм-ийн оролт руу хөрвүүлэгч (Digital Audio Converter) аудио адаптер юм. Энэхүү адаптер нь стандарт 3.5мм-ийн залгууртай чихэвч эсвэл өсгөгч (AUX спикер) зэргийг холбож, өндөр чанартай дуу хөгжим сонсох боломжтой.
- Материал: ABS хуванцар
- Урт ба Жин: Нийт урт нь 80 мм, жин нь ердөө 3 грамм
- Интерфэйс: Lightning (эр) оролтоос 3.5мм (эм) аудио залгуур руу
- Микрофон: Микрофон бүрэн дэмжинэ (ярих боломжтой)
- Утасны удирдлага: Чихэвчний утас дээр дуу чангалах, суллах болон дуу тоглуулах/зогсоох удирдлагатай
- Онцлог шинж чанар: Apple-ийн оригинал Lightning холбогч чип (IC)-ийг ашигласан тул iOS системийн шинэчлэлтүүдээс болж ажиллахаа болих асуудал үүсэхгүй, залгаад шууд ажиллана.